Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой

Зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн дуудлага эзэлдэг.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой
А.Баяр: Дроныг зам тээврийн ослын үед ашиглахын тулд стандартыг бий болгох ёстой. Зураг: МҮОНРТ

Зам тээврийн ослын 80 орчим хувийг хоёр машин шүргэлцсэн дуудлага эзэлдэг.

Цагдаа ослын газар түгжрэлээс хамаарч дунджаар 15-40 минутын дараа очдог бол ослын газар хэмжилт хийх, шаардлагатай мэдээллийг цуглуулахад багадаа 30 минутаас дээш хугацааг зарцуулдаг гэсэн тооцоо бий.

Энэ хугацаанд тухайн ойр орчмын зам түгжирдэг.

Түгжрэл үүсгэхгүй замаа богино хугацаанд хурдан чөлөөлдөг байх шийдлийг түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

Олон улсын жишгийн дагуу дрон нэвтрүүлэхийн тулд эхлээд стандартыг бий болгох шаардлагатай гэж үзэв гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хуваалцах