А.Энхтуул: “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотыг зорих гэж байна
олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдах цанын ОУХМ А.Энхтуулын сэтгэгдлийг хүргэж байна.
Мэдээллийн алба

“Бээжин-2022” өвлийн олимп өнөөдөр нээлтээ хийнэ. Тус олимпын наадамд эх орноо төлөөлөн уралдах цанын ОУХМ А.Энхтуулын сэтгэгдлийг хүргэж байна.
А.Энхтуул: “Анхныхаа олимпод оролцохоор Хятадын Жанчхүү хотод ирсэн байна. Бид нар хоёрдугаар сарын 1-нээс энд бэлтгэлээ хийж эхэлсэн. Одоо “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтийн ажиллагаанд оролцохоор Бээжин хотыг зорино. Бээжингийн өвлийн олимп өвөл, зуны олимпыг зохион байгуулсан анхны хот болж байгаа гэдгээрээ маш онцлогтой, давуу талтай. Миний хувьд энэ түүхийн нэгэн хэсэг болж оролцох гэж байгаадаа маш их баяртай байна.
Үргэлж сэтгэлээрээ тусалж дэмжиж байдаг Монголынхоо ард түмэнд бүгдэнд нь баярлалаа. Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе”.



















