Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Энхтуул тэсвэр, тэвчээр шалгасан уралдаанаа амжилттай өндөрлүүллээ

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37.0 нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Энхтуул тэсвэр, тэвчээр шалгасан уралдаанаа амжилттай өндөрлүүллээ
А.Энхтуул тэсвэр, тэвчээр шалгасан уралдаанаа амжилттай өндөрлүүллээ. Зураг: МҮОНРТ

Олимпын наадамд цанын эмэгтэйчүүдийн 10 км-т хурд сорьсон ОУХМ А.Энхтуул бариандаа орлоо. Нийт 98 тамирчин өрсөлдөхөд 96-р байраар уралдааныг эхлүүлсэн тэрбээр 13 тамирчныг ардаа орхиж, 85-р байр эзлэв. Энхтуул өөрийн зайг 37:02.5 минутад туулж, тэргүүлэгчээс 8:56 минут хоцрон барианд орсон юм.

Энэ зайд скиатлоны шинэхэн аварга Норвегийн Тереза Йохауг 28:06.3 амжилтаар түрүүлж, дубль хийв. Финландын Кертту Нисканен (28:06.4), Криста Пармакоски (28:37.0 нар мөнгө, хүрэл медалийн эзэн боллоо.

А.Энхтуулын хувьд ийнхүү анхны олимпын наадам нь өндөрлөж байна. Маргааш манай нөгөө тамирчин Б.Ачбадрах эрэгтэйчүүдийн 15 км-т өрсөлдөх болно.

Хуваалцах