А.Ганбаатар "Алтан од" одонгоор шагнууллаа
Тэрбээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд, Хэвлэл мэдээллийн комиссын даргаар ажилладаг юм.
Мэдээллийн алба

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Монголын Үндэсний Олимпын Хорооны "Алтан Од" одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн бөгөөд, Хэвлэл мэдээллийн комиссын даргаар ажилладаг юм.
Тус шагналыг Монгол Улсад Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, их спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан эрхэмүүдэд олгодог бөгөөд шагналыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар гардуулжээ.


















