Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 24-нд товложээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно
А.Ганбаатар, Ц.Сандуй нарын давж заалдах шатны шүүх хурал маргааш болно. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасныг шүүгч энэ сарын 9-нд хүлээн авсан. Тэгвэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг маргааш буюу энэ сарын 24-нд товложээ.

Хэргийг эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 31-ны өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болж, дөрвөн жилийн хорих ял ногдуулсан байдаг.

Хуваалцах