А.Ганхуяг Монголын туялзуур сэлэмний холбоог удирдана
Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган энэ сарын эхний өдөр хуралдаж, “Премиум” группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг ерөнхийлөгчөөр сонгогдов
Мэдээллийн алба

Монголын туялзуур сэлэмний холбооны ээлжит IV цахим чуулган энэ сарын эхний өдөр хуралдаж, “Премиум” группийн ТУЗ-ийн дарга А.Ганхуяг ерөнхийлөгчөөр сонгогдов. Мөн энэ үеэр 2021-2025 оны хооронд холбоог удирдах удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд З.Номундарь, А.Ганболд, С.Бат-Ерөөлт, Б.Бат-Эрдэнэ, Б.Баттөмөр, Н.Гантулга нар сонгогдсон байна.
Тус чуулганаар таван клубийн 80 төлөөлөгчид мандат олгосон бөгөөд А.Ганхуяг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар сонгогдож, цаашид туялзуур сэлэмний спортыг улсдаа эрчимтэй хөгжүүлэх, улмаар олон улс, тив дэлхийн наадамд өрсөлдөх тамирчдыг бэлтгэх, туялзуур сэлэмний спортыг сурталчлах үйлсэд хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн юм.
Сонирхуулахад, Тус холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь 2009-2013 онд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, 2013-2017 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Ц.Даваацэрэн, 2017-2021 онд “Жи-мобайл” ХХК-ийн захирал Г.Дашням нар ажиллаж байсан юм.


















