Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.Гансүхийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулаагүй байна

Иргэн Л.Даваапил гэгч нь Зам, тээврийн сайд А.Гансүхийг “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар тараа

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Гансүхийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулаагүй байна
А.Гансүхийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулаагүй байна. Зураг: МҮОНРТ

Иргэн Л.Даваапил гэгч нь Зам, тээврийн сайд А.Гансүхийг “Самсунг” компанитай Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж, 3.6 тэрбум төгрөг завшсан гэх утга бүхий мэдээллийг твиттер хуудсаар тараасан байдаг. Сайд А.Гансүхийн гомдлоор АТГ энэ хэргийг шалгаж, өнгөрөгч дөрөвдүгээр сард Л.Даваапилийг хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүтгэлэг тараасан гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг тогтоон прокурорт шилжүүлсэн байна. Прокурор яллах дүгнэлт үйлдээд байсан юм. Тэгвэл энэ хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд болсон бөгөөд шүүх хуралд А.Гансүхийн өмгөөлөгчийг оролцуулалгүй, нэг талын дүгнэлтээр хэргийг шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгосон байна. Тиймээс А.Гансүхийн өмгөөлөгч давж заалдана гэдгээ мэдэгдлээ.

Түлхүүр үг:А.Гансүхийн өмгөөлөгчийг шүүх хуралд оруулаагүй байна
Хуваалцах