Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

А.И.Плиев: Хамгийн дайчин цэрэг Монголынх байдаг

ЗХУ-ын баатар, дэслэгч Генерал А.И.Плиев нэгэн ярилцлагадаа Монгол цэргүүдийн эр зоригийг магтан ярьсан байна. Тэрээр “Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.И.Плиев: Хамгийн дайчин цэрэг Монголынх байдаг
А.И.Плиев: Хамгийн дайчин цэрэг Монголынх байдаг. Зураг: МҮОНРТ

ЗХУ-ын баатар, дэслэгч Генерал А.И.Плиев нэгэн ярилцлагадаа Монгол цэргүүдийн эр зоригийг магтан ярьсан байна. Тэрээр “Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад , Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг. Үхэхдээ заавал дэр авч үхнэ гэдэг нь Монгол цэргийн цусанд байдаг шинж. Бүх сумаа буудаж дуусгачхаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү ”... "Олон тооны дайсантай тулалдсаар ганцаар үлдэж сүүлчийн сум, гранатаа өөртөө бус дайсандаа зориулаад үлдсэн ганц хутгаа далайн эцсийн тулаанд уухайлан ордог эр цэрэг бол жинхэнэ Монгол дайчин билээ" гэжээ.

Хуваалцах