Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

А.Намуундалай, Ц.Сүнжидмаа нар өнөөдөр барилдана

Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан Э.Номинтуяа шагналт долоодугаар байрт шалгарсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Намуундалай, Ц.Сүнжидмаа нар өнөөдөр барилдана
А.Намуундалай, Ц.Сүнжидмаа нар өнөөдөр барилдана. Зураг: МҮОНРТ

Жүдо бөхийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Итали Улсын Олбиа хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -73кг, эмэгтэйчүүдийн -57кг, -63кг жингүүдийн барилдаан явагдана.

Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд А.Намуундалай, эмэгтэйчүүдийн -63кг жинд Ц.Сүнжидмаа нар барилдах бөгөөд А.Намуундалай "Д" хэсэгт эхний барилдаанаа Туркын Озлем Иелдизтэй хийх бол Ц.Сүнжидмаа "Б" хэсэгт Кенийн Зиела Амойт Екурутэй тус тус барилдана.

Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан Э.Номинтуяа шагналт долоодугаар байрт шалгарсан билээ.

Хуваалцах