А.Нямдаваа: Галзуу гарсан нутагт хорио тогтоогоод байгаа
Энэ талаар Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга А.Нямдаваа
Мэдээллийн алба

Өвөрхангай аймгийн Хархорин сумын VII багийн “Өлзийт гол” гэдэг газар нэг үхэр малын галзуу өвчнөөр өвчилсөн тохиолдол бүртгэгдсэн билээ. Энэ талаар Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн хэлтсийн дарга А.Нямдаваа “Өнгөрөгч 7-ны өдөр Хархорин суманд үхсэн үхрээс дээж авч, шинжилгээнд хамруулахад галзуу өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс тус бүс нутагт ариутгал шинжилгээ хийж, үхрийн сэгийг шатааж, булах арга хэмжээ авсан. Харин тус нутагт байсан үхрүүдэд галзуугийн эсрэг вакцин тарьсан. Сумын нутагт галзуу гарсан өдрөөс эхлээд хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд 21-22-ны өдрөөс хорио тавигдах ёстой. Одоогоор дахиж мал өвчилсөн гэх мэдээлэл алга. Энэ жилийн хувьд галзуу өвчин хээрийн амьтдаас ихэвчлэн малд халдварлаж байгаа. Малаас малд халдсан тохиолдол маш бага бүртгэгдсэн. Тиймээс бид энэ тал дээр анхаарч ажиллаж байна” гэлээ.


















