А.Оргилмаа жүжицүгийн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртжээ
Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод есөн өдөр үргэлжилсэн жүжицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 9-нд өндөрлөлөө. Дэлхийн 1500 гаруй тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд Монголын тамирчид оролцож, өндөр амжилт үзүүлжээ.
Мэдээллийн алба

Абу Дабигийн Мубадала аренад наймдугаар сарын 1–9-нд болсон дэлхийн аваргад 16, 18, 21 хүртэлх нас болон насанд хүрэгчдийн ангиллын тамирчид өрсөлдсөн юм. Монгол Улс тус тэмцээнд албан ёсоор баг тамирчдаа оролцуулсан бөгөөд дэлхийн аваргын сүүлийн өдөр шийдвэрлэх барилдаанууд болж, медальтнууд тодорчээ.
Монголын “Тандер жүжицү академи”-ийн тамирчин Аззаяагийн Оргилмаа 16 хүртэлх насны кимоно өмсгөлгүй төрөлд 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнээр тэрбээр энэ удаагийн дэлхийн аваргын дөрвөн өөр төрөлд медаль хүртэж, нийт дөрвөн медальтай тэмцээнээ өндөрлүүлсэн байна.
Тэмцээний есөн өдрийн турш жүжицүгийн төрөл бүрийн жин, насны ангиллын шилдгүүдийг тодруулж, наймдугаар сарын 9-нд шигшээ барилдаан болон медаль гардуулах ёслолоор дэлхийн аварга өндөрлөсөн талаар Виори мэдээллээ.