Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЖилд 720 тонн желатин, 300 тонн амин хүчлийн бордоо үйлдвэрлэх хүчин чадалтай желатины үйлдвэр ашиглалтад орлоо
1/3
Соёл, спорт

А.Цагаадай хүрэл медаль хүртлээ

Эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд "Алдар" спорт хороо, Тэмүүжин өрлөг сургуулийн тамирчин А.Цагаадай хүрэл медаль хүртлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
А.Цагаадай хүрэл медаль хүртлээ
А.Цагаадай хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Хятадын Хонконг хотноо 22 дахь удаагийн 20 хүртэлх насны хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.Тэмцээнд "Алдар" спорт хорооны хөнгөн атлетикийн багш дасгалжуулагч дэд хурандаа Х.Уянга, МУБИС-ийн БТС-ийн Спортын мэргэжлийн онол, арга зүйн тэнхимийн эрхлэгч Б.Нармандах нарын удирдлага дор 5 тамирчин өрсөлдөж эрэгтэйчүүдийн 5000 метрийн гүйлтийн төрөлд "Алдар" спорт хороо, Тэмүүжин өрлөг сургуулийн тамирчин А.Цагаадай хүрэл медаль хүртлээ гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.

Хуваалцах