Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

“A way out” видео тоглоомыг нэгэн зэрэг хоёр хүн тоглох боломжтой

Компьютер, видео тоглоом хөгжүүлэгч “Хазэл лайт Студиос”-ийн хөгжүүлэгчид “Э Вэй аут” нэртэй видео тоглоомыг бүтээсэн байна. Экшин, адал явдалт төрлийн

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“A way out” видео тоглоомыг нэгэн зэрэг хоёр хүн тоглох боломжтой
“A way out” видео тоглоомыг нэгэн зэрэг хоёр хүн тоглох боломжтой. Зураг: МҮОНРТ

Компьютер, видео тоглоом хөгжүүлэгч “ХазэллайтСтудиос”-ийн хөгжүүлэгчид “Э Вэйаут” нэртэй видео тоглоомыг бүтээсэн байна. Экшин, адал явдалт төрлийн энэ видео тоглоомыг “ПлейСтэйшн-4”, “Икс Бокс Ван”, “Үиндөүс” зэрэг үйлдлийн системийг дэмжигч консоль дээр тоглох зориулалттайгаар бүтээжээ. Нэг сонирхолтой зүйлийг онцлоход энэ тоглоомыг эхлэхээс дуусах хүртэлх бүхий цаг хугацаанд хоёр хүн хамтарч тоглох ёстой юм байна.

Тоглоомын гол үйл явдал бол шоронд ял эдэлж байсан хоёр хоригдол оргох төлөвлөгөө боловсруулна. Яг л Шаушенкаас оргосон нь, Монте Кристо Гүн зохиолын гол дүрийн баатар ЭдмонДантесИф цамхгаас оргосон нь зэрэг киноны үйл явдлыг өөрөө хийж гүйцэтгэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр гайхалтай тоглоом болсон гэж шүүмжлэгчид онцолсон. Хамгийн гол энэ бүх даалгавруудыг ганцаараа биш тоглоомын турш найзтайгаа буюу хамтрагчтайгаа холбогдон нийлж тоглоно. Энэ нь зугаатай, дээрээс нь илүү хэцүү байх болно гэжээ. Шведийн “Hazelight Studios” хөгжүүлэгч үүнээс өмнө ердөө хоёрхон л тоглоомыг бүтээж зах зээлд гаргаад байгаа. Энэ бол тэдний 3 дахь видео тоглоом. Тоглож байх хугацаанд уйдах зав гарахгүй гэж байгаа юм.

Хуваалцах