Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

A350-1000 онгоц нисгэгчийн оролцоогүйгээр автоматаар хөөрчээ

Эйрбус компанийн A350-1000 онгоц Францын Тулуза онгоцны буудлаас автоматаар буюу нисгэгчийн оролцоогүйгээр амжилттай хөөрчээ. Энэ нь тус компанийн хувьд ийм төрлийн анхны туршилт биш юм. A350-1000 онгоц нийт 8 удаа автоматаар амжилттай

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
A350-1000  онгоц нисгэгчийн оролцоогүйгээр автоматаар хөөрчээ
A350-1000 онгоц нисгэгчийн оролцоогүйгээр автоматаар хөөрчээ. Зураг: МҮОНРТ

Эйрбус компанийн A350-1000 онгоц Францын Тулуза онгоцны буудлаас автоматаар буюу нисгэгчийн оролцоогүйгээр амжилттай хөөрчээ. Энэ нь тус компанийн хувьд ийм төрлийн анхны туршилт биш юм. A350-1000 онгоц нийт 8 удаа автоматаар амжилттай хөөрсөн талаар Эйрбус компанийн мэдээлэлд онцолжээ. Тус компаниас онгоц хөөрч байх үед нисгэгч онгоцны жолоодлогын хэсгээс гараа авсан байгааг харуулсан бичлэгийг олон нийтэд сонирхуулжээ.

Энэхүү шинэ технологи агаарын тээврийн компаниудын нисгэгчдийн дутагдалд орох асуудлыг шийдвэрлээд зогсохгүй компанийн зардлыг хэмнэхэд тус болох боломжтой талаар Си Эн Эн агентлагийн мэдээлэлд онцолжээ. Гэхдээ нисгэгчгүй онгоцны аюулгүй байдал санаа зовоосон асуудал хэвээр байна. 2019 онд Боинг 737 МАКС онгоц программын алдаанаас үүдэн осолдсоны дараа агаарын тээврээр зорчигчид амь насаа компьютер, технологид даатгахаас ихээхэн болгоомжлох болжээ.

Эйрбус компанийн зүгээс автомат жолоодлогын технологийг бүрэн ашиглаж эхлэх гэхээсээ илүүтэй одоогоор энэ төрлийн технологи нисгэгчдийн үйл ажиллагаанд хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжтой вэ гэдэг асуудалд төвлөрч байгааг онцолж.

Хуваалцах