Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аадар бороо аврах ажиллагаанд саад болж байна

Өчигдөр өглөө Шинэ Зеландад хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн аюул нүүрлэж болзошгүйг анхааруулж байсан ч одоохондоо байдал харьцангуй тайван байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аадар бороо аврах ажиллагаанд саад болж байна
Аадар бороо аврах ажиллагаанд саад болж байна. Зураг: МҮОНРТ

Өчигдөр өглөө Шинэ Зеландад хүчтэй газар хөдөлсний улмаас цунамийн аюул нүүрлэж болзошгүйг анхааруулж байсан ч одоохондоо байдал харьцангуй тайван байна.

Гэвч өчигдрөөс хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас гудамж, талбай усанд автжээ. Иймд тус улсын Засгийн газраас алслагдсан хөдөө, тосгоны иргэдийг нүүлгэн шилжүүлэх, аврах ажиллагаанд зориулж олон тооны нисдэг тэргийг гамшиг нүүрлэсэн бүс нутгууд руу илгээгээд байна.

Даваа гарагийн шөнө дундаас эхлэн 7.8 магнитудын хүчтэй чичирхийлсэн газар хөдлөлтийн хор хохирлын нийт хэмжээг тогтоогоогүй байгаа ч одоогийн байдлаар хоёр хүн амь насаа алдаж, хэдэн арван байшин барилга сүйдэн, авто зам хагарч хуваагдсан дүр зураг ажиглагдаж байна. Мөн аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч, зам хаагдаад байгаа тул алслагдсан бүс нутгийн иргэдэд яаралтай тусламж үзүүлэх боломжгүй болоод байна.

Албаныхны уламжилж байгаагаар газар хөдлөлтийн голомтоос холгүй орших зүүн өмнөд хэсгийн Каикоурагийн эргээс 600 оршин суугч, хэдэн зуун жуулчныг авто машинаар нүүлгэн шилжүүлэх боломжгүй болсон тул нисдэг тэрэг илгээгээд байна. Энэ тосгон нь жуулчдын хамгийн ихээр очдог газар бөгөөд газар хөдлөлтийн голомтоос ердөө 60 км-ийн зайд оршдог юм байна.

Хуваалцах