Аажимын Мөнхбатын эрх баталгаажжээ
Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг жинд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ.
Мэдээллийн алба

Япон Улсын нийслэл Токио хотноо ирэх наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана.
Энэхүү наадамд оролцох манай улсын баг тамирчид албан ёсоор найман эрхтэй боллоо.
Тодруулбал пара жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66кг жинд дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг IBSA хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын 2015 оны мөнгө, 2019 оны аварга А.Мөнхбатын оролцох эрхийг олон улсын паралимпын хорооноос баталгаажуулжээ.
Тэрбээр жиндээ дэлхийн чансааны долоодугаар байрт эрэмбэлэгдэж байна.
Ингэснээр Монголын паралимпын баг тамирчид "Токио-2020" паралимпын наадамд одоогоор зургаан төрөлд найман тамирчин оролцох эрхтэй болж байна.


















