Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“ААН байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” цахим сургалт болно

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Аж ахуйн нэгж байгууллагад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 17-нд зохион байгуул

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ААН байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” цахим сургалт болно
“ААН байгууллагад коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” цахим сургалт болно. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв “Аж ахуйн нэгж байгууллагад коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах нь” сэдэвт цахим сургалтыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвтэй хамтран энэ сарын 17-нд зохион байгуулах гэж байна.

Энэ сургалт нь ажлын байранд коронавируст халдвар (КОВИД-19)-аас урьдчилан сэргийлэх арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, ажилтны эрүүл мэндийг хамгаалах чадавхыг бий болгох зорилготой бөгөөд дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ААН, байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд оролцох аж.

Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагуудад коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх ажлыг яагаад зохион байгуулах, (урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваагүй нөхцөлд ямар хор уршиг үүсэх, коронавируст халдварын өртөлтөөс урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахад “Шалгах хуудас”-ыг ашиглах нь, шалгах үзүүлэлтийг тодорхойлоход анхаарах асуудлууд, коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, “Бэлэн байдлын төлөвлөгөө”-г боловсруулах, хэрэгжүүлэхэд анхаарах зэрэг чухал ач холбогдол бүхий найман сэдвийн хүрээнд сургалт явагдана.

Хуваалцах