Аав нь шоронгоос хүүдээ мөнгө цуглуулж явуулжээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангиас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэднийг хөдөлмөр эрхлүүлж цалинтай ажлын байраар хангаж ажилладаг байна.
Мэдээллийн алба

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 441 дүгээр ангиас хүмүүжигчдийг нийгэмшүүлэх ажлын хүрээнд тэднийг хөдөлмөр эрхлүүлж цалинтай ажлын байраар хангаж ажилладаг байна.
Үүний үр дүнд тус ангийн хүмүүжигч Ж нь ажил хийж нэг жилийн хугацаанд нэрийн дансандаа 2.046.000 төгрөгийн цалингийн хуримтлалтай болжээ. Тэрээр цалингаа хүүдээ өгч өрх тусгаарлаж айл болоход нь томоохон дэмжлэг үзүүлжээ.
Энэ нь хорих ангид ял эдлэж байгаа ч хүн хичээвэл эцэг хүний үүрэг хариуцлагаа хаана ч биелүүлэх боломж байдгийг харуулсан явдал боллоо гэж ШШГЕГ-ын хамт олон, удирдлагууд хэллээ.
Хүүдээ туслах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн ангийн удирдлага, хамт олонд хүмүүжигч Ж болон түүний гэр бүлийнхэн нь баярлаж талархсанаа илэрхийлжээ.


















