Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Аав нарын өдөр"-ийг 11 дэх жилдээ тэмдэглэнэ

Наймдугаар сарын 08. "Аав нарын өдөр". Монгол улс энэ өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, "Сайхан аав" ТББ хамтран "Миний аав - Миний бахархал"

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Аав нарын өдөр"-ийг 11 дэх жилдээ тэмдэглэнэ
"Аав нарын өдөр"-ийг 11 дэх жилдээ тэмдэглэнэ. Зураг: МҮОНРТ

Наймдугаар сарын 08. "Аав нарын өдөр". Монгол улс энэ өдрийг 11 дэх жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газар, Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, "Сайхан аав" ТББ хамтран "Миний аав - Миний бахархал" аавдаа илгээх захидлын уралдаан, аав нарын эрүүл мэндийн өдөрлөг, "Аавын бахархал" хэлэлцүүлэг зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Энэ талаар дээрх байгууллагуудын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийн, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Мөн монгол аав нарт тулгамдсан олон асуудал байгааг дурьдаад, Монгол улсын хүн амын 1,3 сая буюу 48,6 хувь нь эрэгтэйчүүд байдаг, эрэгтэйчүүдийн нас баралт сүүлийн 3 жил эрс өсч, тэдний насжилт 64,6 буюу эмэгтэйчүүдээс 9 насаар богино наслаж байгааг тэд онцлож байв.

Тус хэвлэлийн бага хурлын дэлгэрэнгүй бичлэгийг хүргэж байна.

Хуваалцах