"Аавуудын хоолны өдөр" арга хэмжээ зохион байгуулжээ
"Аавуудын хоолны өдөр" арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
Мэдээллийн алба

Булган аймгийн ГБХЗХГ-аас санаачлан аймгийн Тогооч нарын холбоотой хамтран “Хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг тэг болгоё” уриатай “Нэг санаачлага-Нэг ажил” аяны хүрээнд “Гэр бүлийн түшиг тулгуур болсон аавуудыг алдаршуулах, нийгэм, олон нийт, гэр бүлийн харилцаан дахь аавуудын оролцоог дэмжих, сурталчлах, гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлээрээ хамтдаа хооллох соёлыг түгээх зорилготой "Аавуудын хоолны өдөр" арга хэмжээг хоёр дахь жилдээ амжилттай зохион байгуулжээ.
“Аавуудаа ням гараг бүр гарын хоолоо хийж гэр бүлийнхнийгээ дайлж, хамтдаа хооллох соёлыг хэвшүүлцгээе” уриатай энэ удаагийн “Аавуудын хоолны өдөр” арга хэмжээний зочин оролцогч нь Э.Түвшинмөнх- Аймгийн НБХ-ийн дарга, Д.Ууганбаяр- ЦГ-ын замын тасгийн дарга, Х.Олзмөнх- НЭ-ийн их эмч, Ш.Мөнхжаргал- аймгийн Дашчойнхорлин хийдийн тэргүүн хамба, Д.Батмөнх- ГБХЗХГ-ын мэргэжилтэн нар байв.
"Тогооч" аавуудын хийсэн хоолыг амтлан идэхээр урлаг, сурлага, оролцооны шилдэг хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, хагас, бүтэн өнчин, зорилтот бүлгийн гэр бүлийн 50 хүүхэд тус арга хэмжээнд оролцжээ.
Хүүхдүүдэд Тогооч нарын холбооноос гарын бэлэг гардуулсан байна.


















