Абдель Фаттах Аль-Сиси Египетийн ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо
Египетийн сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн сарын 26-наас 28-ний хооронд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн албан ёсны дүнг зарлалаа.
Мэдээллийн алба

Египетийн сонгуулийн ерөнхий хорооноос өнгөрсөн сарын 26-наас 28-ний хооронд болсон ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн албан ёсны дүнг зарлалаа. Энэ удаагийн сонгуульд Египетийн одоогийн төрийн тэргүүн үнэмлэхүй ялалт байгуулсан байна. Ийнхүү АбдельФаттах Аль Сисигийн 2 дахь бүрэн эрхийн хугацаа эхэлж байна гэсэн үг юм.
Сонгуулийн ерөнхий хорооны мэдээлж байгаагаар, Абдель-Фаттах аль-Сиси 97.08 хувийн саналаар улиран сонгогдсон бол түүний өрсөлдөгч МуссаМостафаМусса 2.92 хувийн санал авчээ. Мөн нийт сонгогчдын 4,91 хувийн саналыг хүчингүйд тооцжээ.
Энэ удаагийн сонгууль нь 1981 оноос хойш Египетийг удирдсан Хосни Мубаракийг түлхэн унагаасан тэртээ 2011 оны сонгуулиас хойших гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өнгөрсөн 2013 онд, өмнөх ерөнхийлөгч МохаммедМорсийгийн удирдлагыг зогсоохын тулд цэргийн эргэлт хийж, дараа жил нь буюу 2014 онд ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж байсан түүхтэй. 2014 оны ерөнхийлөгчийн сонгуульд АбдельФаттах ас-Сиси мөн л нийт сонгогчдын 97 хувийн санал авч байсан аж.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялсныхаа дараа тэрээр телевизээр үг хэлэх үеэрээ “Ард түмнийхээ аж амьдралыг сайжруулахын төлөө би чадах бүхнээ хийх болно" гэсэн байна.


















