Абэ Шинзо: Хэрвээ шаардлагатай нөхцөл байдал үүсвэл ард иргэдээ нүүлгэн шилжүүлнэ
Умард Солонгосын бүс нутагт учруулж болзошгүй аюул болоод түүнээс сэргийлэх асуудлаар Японы ерөнхий сайд Даваа гарагт парламентын доод танхимын хуралдаанд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна.
Мэдээллийн алба

Умард Солонгосын бүс нутагт учруулж болзошгүй аюул болоод түүнээс сэргийлэх асуудлаар Японы ерөнхий сайд Даваа гарагт парламентын доод танхимын хуралдаанд оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан байна. Абэ Шинзо, "Хэрвээ Умардын түрэмгийлэл нэмэгдсээр байвал өөрийн улсын ард иргэдийн аюулгүй байдлыг хангахын тулд Солонгосын хойгоос иргэдээ нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авах болно" гэж мэдэгдлээ.
Мөн тэрээр, "Нөхцөл байдлыг ийм түвшинд хүргэхгүйн тулд аль болох энхийн замаар, яриа хэлэлцээний ширээний ард асуудлыг шийдэх хэрэгтэй. Үүний тулд дэлхийн бусад улс орнууд ялангуяа Хятад Умард Солонгост үзүүлэх дарамт шахалтыг нэмэгдүүлэх ёстой" гэв. Мөн тэрээр энэ сарын сүүлээр Москвад албан ёсны айлчлал хийх хуваарьтай байгаа. Энэ үеэрээ ерөнхийлөгч Путинтэй Умард Солонгосын асуудлаар ярилцана гэдгээ мэдэгдсэн байна.


















