Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Абэ Шинзо Ким Жон Ун-тай уулзах хүсэлтэй байна

Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны Хятадад хийсэн албан бус айлчлал бол 2011оны сүүлээр төрийн эрхийг авснаас хойших анхны гадаад айлчлал гэдэг утгаараа түүхэн айлчлал болсон юм.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Абэ Шинзо Ким Жон Ун-тай уулзах хүсэлтэй байна
Абэ Шинзо Ким Жон Ун-тай уулзах хүсэлтэй байна. Зураг: МҮОНРТ

Умард Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны Хятадад хийсэн албан бус айлчлал бол 2011оны сүүлээр төрийн эрхийг авснаас хойших анхны гадаад айлчлал гэдэг утгаараа түүхэн айлчлал болсон юм. Ингэснээр Хятад Умард Солонгос 2 улс хамгийн ойрын холбоотон гэдгээ дэлхий нийтэд нотолсон бол энэ түүхэн айлчлалын араас Японы засгийн газар ерөнхий сайд АбэШинзо болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ын хооронд уулзалт хийх хүсэлтэй байгаагаа Пхеньянд дуулгажээ. АбэШинзо энэ уулзалтаар Японы иргэдийг хулгайлсан болон БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг хэлэлцэх бодолтой байгаа юм байна.

Хэрвээ Пхеньян Японтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөтгөх тухай 2002 оны тунхгийг хэрэгжүүлбэл энэ нь хоёр орны харилцаа сайжрах тохиолдолд умардад хэрэгтэй юм байна. 2002 оны дээд хэмжээний уулзалтаар тэр үед БНАСАУ-ын удирдагч байсан КимЧен Ир умардын тусгай алба Японы 13 иргэнийг хулгайлсан гэдгийг хүлээн зөвшөөрч энэ 13-аас 8 нь нас барсан гэдгийг дуулгаж үлдсэн 5 иргэнд эх орондоо эргэн очихыг зөвшөөрсөн байдаг. Үүгээр Пхеньян хулгайлагдсан япон иргэдтэй холбоотой асуудлыг дууссан гэж үздэг ч Токио Японы иргэдийг бүгдийг нь эх оронд нь эргүүлэн авчрахыг шаарддаг юм байна.

Япон улсын засгийн газар Умард Солонгосын хямралд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар хэлэлцээ хийхээр Ерөнхий сайд АбэШинзо болон АНУ-ын ерөнхийлөгч ДональдТрамп нарын хооронд дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Ерөнхий сайд АбэШинзогийн мэдэгдсэнээр засгийн газар нь Бээжинд болсон уулзалтын талаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийж байгаа ойрын үед Ким Жон Ун, Си Зиньпин нарын уулзалтын талаар Хятадаас мэдээлэл авахаар зорьж байгаа юм байна.

Япон улс Америк, Умард Солонгосын хооронд анх удаа болохоор төлөвлөгдөж буй дээд хэмжээний уулзалтыг угтаад Япон Америкийн түншлэлийг дахин нотлох үүднээс 4-р сарын 18нд ФлоридадАбэ, Трамп нарыг уулзуулахаар төлөвлөж байна.

Хуваалцах