АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаар мэдүүлэг өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлэв
Японы Ерөнхий сайд асан АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаараа парламентын чуулган дээр мэдүүлэг өгч, тайлбар хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
Мэдээллийн алба

Японы Ерөнхий сайд асан АБэ Шинзо Сонгуулийн хууль зөрчсөн гэх асуудлаараа парламентын чуулган дээр мэдүүлэг өгч, тайлбар хийхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна. Гэхдээ Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Като Кацунобу экс Ерөнхий сайдын нэр холбогдсон энэ асуудалд тайлбар хийхээс татгалзсан байна. Харин парламентын зүгээс ийм хүсэлт гаргавал тухайн үед нь шийдвэрлэнэ гэдгийг онцолсон байна.
Японы эрх баригч Либерал ардчилсан намынхан экс Ерөнхий сайдыг парламентад дуудаж мэдүүлэг авах санал гаргасан юм байна. Ерөнхий сайд асан Абэ болон намыг нь дэмжигч гурван байгууллага хүлээн авалтын зардал болон хандивын талаарх санхүүгийн тайландаа тодорхой тусгаагүй нь Сонгуулийн хууль зөрчсөн гэх шуугиан дэгдээгээд байгаа юм.


















