Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Абэ Шинзо: Японы Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна

Номхон далайд он гараад бүрэлдсэн 19 дэх хуй салхи "Хагибис" тайфун Япон улсыг дайраад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Абэ Шинзо: Японы Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна
Абэ Шинзо: Японы Засгийн газар бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Номхон далайд он гараад бүрэлдсэн 19 дэх хуй салхи "Хагибис" тайфун Япон улсыг дайраад байна. "Хагибис" тайфуныг он гарсаар Японы арлыг дайрч буй хамгийн хүчтэй шуурга гэж тодотгоод байгаа. Сүүлийн хагас зуун жил дэх хамгийн хүчтэй салхи ч гэж тодорхойлж байна. 1958 онд арлын улсын 1200 хүний амийг авч одсон "Ида" тайфунтай ч зүйрлэж байгаа юм.

Японы Засгийн газраас дөнгөж сая хар салхины талаар олон нийтэд цаг үеийн мэдээлэл өглөө. Одоогийн байдлаар нийт 9 хүн нас барж, 15 хүн ор сураггүй болоод байна.

Усанд автсан газар Онцгой байдлын сайд, Батлан хамгаалахын сайд нар томилогдон ажиллаж байгаа бөгөөд цэрэг цагдаа, гал унтраах алба гээд нийт 27000 хүн үерийн голомтод ажиллаж байна.

Өнөөдөр 11:30 минутын үеийн мэдээллээр:
Ибаракид-25400
Точиги-3300
Гүнма-2400
Сайтама-1300
Чиба-101900
Токио-2500
Канагава-39600
Яманаши-2700
Шизоака-15800 айл өрх, албан газрын цахилгаан тасарсан байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзо “Японы Засгийн газар хар салхинаас үүдсэн цахилгааны тасралт, усны хүрэлцээ, зам тээврийн асуудлыг яаралтай хэвэнд нь оруулахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллаж байна“ гэж мэдээллээ.

Хуваалцах