Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Абэ Шинзогийн нарийн бичгийн дарга улс төрийн санхүүжилтын хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй

Токиогийн прокурорууд өөрийг нь дэмждэг бүлгийг оролцуулж улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр ерөнхий сайд асан Абэ Шинзогийн нарийн бичгийн даргад яллах дүгнэлт гаргаж магадгүй болжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Абэ Шинзогийн нарийн бичгийн дарга улс төрийн санхүүжилтын хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй
Абэ Шинзогийн нарийн бичгийн дарга улс төрийн санхүүжилтын хэргээр шүүхэд дуудагдаж магадгүй. Зураг: МҮОНРТ

Токиогийн прокурорууд өөрийг нь дэмждэг бүлгийг оролцуулж улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр ерөнхий сайд асан АбэШинзогийн нарийн бичгийн даргад яллах дүгнэлт гаргаж магадгүй болжээ.

Тодруулбал, АбэШинзогийн ажлын алба Токио зочид буудалд дэмжигчиддээ зориулж оройн зоог барихдаа зоогийн зардлын тодорхой хувийг гаргасан гэж Прокурорууд үзэж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл Абэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байхад ажлын алба нь Засгийн газрын санхүүжилттэй Сакура цэцэглэхийг харах үйл ажиллагааны орой уг зоогийг зохион байгуулжээ.

Зоог барих ажиллагаа нь 2019 оныг хүртэлх 5 жилийн хугацаанд 220 мянган америк долларын санхүүжилттэй байжээ. Үүний 77 мянган америк долларын зардлыг Абэгийн ажлын албанаас гаргасан гэж сэжиглэж байгаа юм байна. Гэхдээ уг зоогийг зохион байгуулсан Абэг дэмжих бүлэг улс төрийн санхүүжилтийн тайландаа зоог зохион байгуулахад төлсөн зардлаа тайлагнаагүй юм байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тэрхүү дэмжих бүлгийг удирддаг, Абэгийн нарийн бичгийн дарга нарын нэг нь орлого болон зоогт зарцуулсан зардлын тайлангаа тайлагнаагүй гэдгээ мэдүүлэг өгөх үедээ хүлээн зөвшөөрчээ.

Улс төрийн санхүүжилтийн тайланд тусгаагүй нийт орлого зарлага нь 2019 оныг хүртлэх дөрвөн жилд 290мянган америк доллар байсан болов уу гэсэн таамаг байгаа юм байна. Энэ оны эхээр Японы хуульч, эрдэмтэд уг санхүүжилтийн асуудлаар АбэШинзогийн эсрэг зарга мэдүүлсэн юм байна. Даваа гарагт Токиогийн прокурорын газар ерөнхий сайд асан АбэШинзогоос сайн дурын үндсэн дээр мэдүүлэг авчээ. Абэ оройн зоогийн зардлын тодорхой хувийг даасан тухай тайлангаа гаргаагүй уг асуудалд ямар ч байдлаар оролцоогүй гэж мэдүүлжээ.

Хуваалцах