Абэ Шинзогийн танхимыг бусад засгийн газраас сайн гэж дүгнэжээ
NHK ээс зохион байгуулсан санал асуулгын дүнгээр Абэ Шинзогийн танхимын нэр хүнд иргэдийн дүн өсч байгааг баталж байна. Санал асуулгад оролцогчдын 46 хувь нь Абэ Шинзогийн засгийн газрыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч өнгөрсөн сарын санал асуулгын дүнтэй харьцуулахад 7 хувиар их байгаа юм байна.
Мэдээллийн алба

Санал асуулгад 18 аас дээш насны 2172 хүн оролцсон байна.
Тэдний 42 хувь нь Абэ Шинзогийн энэ танхимыг бусад засгийн газраас сайн гэж дүгнэсэн байна. Мөн 18 хувь нь энэ засгийн газар амалснаа биелүүлж чадаж байгаа гэж үзэж байна. Японы ерөнхий сайд Абэ Шинзо эдийн засгийн бодлого, төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, зарим нэг томоохон эрс шинэчлэлээ хэрэгжүүлэхийн тулд парламентын ээлжит бус сонгууль зарласан юм. Өнгөрсөн сарын 22-нд болсон энэ сонгуулийн дүнгээр АБэгийн тэргүүлдэг эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж байр сууриа хүчирхэгжүүлж чадсан билээ.