АБГББХ: Элчин сайдуудыг шинээр томилох саналыг дэмжлээ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Элчин сайд нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн Элчин сайд нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Д.Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Ш.Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад А.Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Т.Жанабазар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад В.Энхболд нарыг томилохоор зөвшилцөх саналыг байнгын хороонд оруулж ирсэн байна.
Байнгын хорооны хурлаар тус асуудлыг хэлэлцээд санал хураахад оролцсон гишүүдийн 93.3 хувийн саналаар дэмжигдлээ.


















