Абу Даби хотноо нэн ховор очир эрдэнэсийг дэлгэжээ
Сотбиз дуудлага худалдааны пүүс өчигдөр АНЭУ-ын Абу Дабид нээгдсэн үзэсгэлэн дээр нийт 100 сая ам.долларын өртөгтэй ховор очир эрдэнэсийн цуглуулга дэлгэн тавьжээ. Тэдэн дунд өнөөдрийг хүртэл олборлон илрүүлсэн цэнхэр алмазууд дундаас хамгийн томоохонд ордог 10,03
Мэдээллийн алба

Сотбиз дуудлага худалдааны пүүс АНЭУ-ын Абу Дабид нээгдсэн үзэсгэлэн дээр нийт 100 сая ам.долларын өртөгтэй ховор очир эрдэнэсийн цуглуулга дэлгэн тавьжээ. Тэдэн дунд өнөөдрийг хүртэл олборлон илрүүлсэн цэнхэр алмазууд дундаас хамгийн томоохонд ордог 10,03 каратын жинтэй Газрын дундад тэнгисийн цэнхэр очир эрдэнэ багтсан байна. Сотбиз пүүс уг алмазыг ирэх 5-р сард Женевт болох дуудлага худалдаанаас 20 сая ам.долларын үнэ хүрч зарагдана гэж тооцоолж байна.
Абу Дабид нийтдээ 700 гаруй каратын жинтэй 8 очир эрдэнэсийг дэлгэн үзүүлж байгаа шалтгаанаа Сотбис пүүсийн эрдэнэсийн хэлтсийн дарга Куиг Брюнинг ховор чухал очир эрдэнийн чулууны худалдаачид болон цуглуулагчид олноор байдагтай холбон тайлбарласан байна. Абу-Дабигийн үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилж өнөөдөр хаагдах бол,Цэнхэр даймондыг 5 сарын дундуур Женевт дуудлага худалдаанд оруулах хүртлээ наана нь Тайбэй, Хонконг, Нью-Йоркт болох үзэсгэлэнгүүдэд үзүүлэх юм байна.


















