Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“ABU GENERAL ASSEMBLY 2025”: TV5 телевизийн IT инженер Д.Оюунтуяа шилдэг таван инженерийн нэгээр шалгарлаа

Техник технологийн хөгжил хиймэл оюун ухаанд чиглэж байгаа ч хүний оролцоогүйгээр төгс бүтээл хийх боломжгүй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“ABU GENERAL ASSEMBLY 2025”: TV5 телевизийн IT инженер Д.Оюунтуяа шилдэг таван инженерийн нэгээр шалгарлаа
“ABU GENERAL ASSEMBLY 2025”: TV5 телевизийн IT инженер Д.Оюунтуяа шилдэг таван инженерийн нэгээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Техник технологийн хөгжил хиймэл оюун ухаанд чиглэж байгаа ч хүний оролцоогүйгээр төгс бүтээл хийх боломжгүй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Иймд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос шилдэг инженер болон шилдэг инженерийн байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай.

Энэ жилийн “ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн үеэр уламжлал ёсоор "Шилдэг инженер” шагналыг гардууллаа. Нийт 17 бүтээл өрсөлдсөнөөс TV5 телевизийн IT инженер Д.Оюунтуяа шилдэг таван инженерийн нэгээр шалгарлаа.

Хуваалцах