Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ABU-ийн Ерөнхий чуулган болон дагалдах хурлууд эхэллээ

Жил бүр болдог Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулган болон дагалдах хурлуудад МҮОНРТ идэвхитэй оролцдог уламжлалтай.

Э.
Э.Болор

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
ABU-ийн Ерөнхий чуулган болон дагалдах хурлууд эхэллээ
ABU-ийн Ерөнхий чуулган болон дагалдах хурлууд эхэллээ. Зураг: МҮОНРТ

Жил бүр болдог Ази номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулган болон дагалдах хурлуудад МҮОНРТ идэвхитэй оролцдог уламжлалтай. Өргөн нэвтрүүлгийн байгууллагуудын мэргэжлийн энэ холбоо Олимп, Азийн тоглолтууд болон бусад олон улсын томоохон уралдаан тэмцээнүүдийн эрхийг гишүүн орнууддаа авч өгөхөд зуучилдаг, сургалт зохион байгуулдаг, мэргэжлийн зөвлөгөө туслалцаа үзүүлдэг юм. Энэ жилийн хурал, чуулган Индонезийн Бали аралд болж байгаа бөгөөд 10 хоног үргэлжилнэ.

Энэхүү хурал, чуулганы 10 хурлын наймд нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь оролцож, дөрвөн хуралдаанд илтгэл тавьж, танмлцуулга хийх юм. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь “Риогийн Олимпыг хэрхэн дамжуулсан” талаарх тайлан илтгэл юм. Энэ хүү тайлан хэр сайн байж, гишүүдийн анхаарлыг татажчадна 2018 оны өвлийн олимп, 2020 оны Токиогийн олимпын эрхийг авахад дөхөм болох юм. Өнөөдрийн байдлаар “ABU Program Bureau meeting” хурал болж байна. Бид энэ талаар эргэн мэдээлэл хүргэх болно.

Түлхүүр үг:ABU-ийн Ерөнхий чуулган болон дагалдах хурлууд эхэллээ
Хуваалцах