“ABU ROBOCON 2016 THAILAND” тэмцээн маргааш эхэлнэ
Тайландын нийслэл Бангкок хотноо маргааш “ABU ROBOCON 2016 THAILAND” тэмцээн эхлэх гэж байна.
Мэдээллийн алба

Тайландын нийслэл Бангкок хотноо маргааш “ABU ROBOCON 2016 THAILAND” тэмцээн эхлэх гэж байна. Тус тэмцээнд манай улсыг төлөөлөн ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийн баг оролцож байгаа юм. Багийн гишүүдээр Т.Баярсайхан Ц.Доржсүрэн Г.Лхагвазаяа нар оролцож байгаа бөгөөд тэд Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн ийнхүү “ABU ROBOCON 2016 THAILAND” тэмцээнд оролцох эрхээ авсан билээ.
Энэ жилийн тэмцээн "Цэвэр эрчим хүч дэлхийг цэнэглэнэ” уриан дор явагдах бөгөөд энэхүү тэмцээнийг Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн байгууллага 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Тус тэмцээнд Азийн 17 орон оролцож байна.


















