"АBU Робокон 2025" тэмцээний аваргууд өнөөдөр тодорно
МҮОНРТ, Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоотой хамтран зохион байгуулж буй “ABU Робокон 2025” үндэсний аварга шалгаруулах 22 дахь удаагийн роботын тэмцээн өнөөдөр "Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт" уриан дор Спортын Төв ордонд болж байна.
Мэдээллийн алба

50 сая төгрөгийн шагналын сантай тус Үндэсний роботын тэмцээний хамтран зохион байгуулагчаар Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, ивээн тэтгэгчээр Үүрэн холбооны тэргүүлэгч оператор "Мобиком" групп ажиллаж байна.