“Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалт явагдлаа
Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Мэдээллийн алба

Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын албан хаагчид “Ачаа тээврийн хэрэгслийн үзлэг шалгалт” сэдэвт сургалтад хамрагдлаа.
Уг сургалт нь АНУ-ын Төрийн Департамент, Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын хяналт, түүнтэй холбоотой хилийн хамгаалалт” (EXBS) хөтөлбөрийн хүрээнд явагдаж байгаа аж.
Сургалтад хяналтын байгууллагууд хамрагдсанаар улсын хилээр нэвтэрч байгаа ачаа тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхдээ олон улсын арга туршлага, аргазүйн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж хэвших чадвар олж авах юм.
Хөтөлбөрийн гол зорилго нь олон улсын жишигт нийцэхүйц экспортын хяналтын үр дүнтэй системийг бий болгох, хэрэгжүүлэхэд нь гадаад улс орнуудын Засгийн газруудад туслах замаар үй олноор хөнөөх зэвсэг болон түүнийг тээвэрлэх пуужин, бусад зэвсэг, хэрэгслийг дэлгэрүүлэхээс сэргийлэхэд оршдог аж.


















