Ачаалалтай 15 уулзварыг шинэчилнэ
"Гудамж" төслийн хүрээнд өнгөрсөн онд автозамын 18 уулзварыг шинэчилсэн бол үлдсэн 15-ыг энэ ондоо багтаан шинэчлэхээр төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх болон зураг төслийн ажил үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Автозамын уулзваруудыг шинэчлэх санхүүгийн асуудал шийдэгдсэн ч газар чөлөөлөх болон аж ахуйн нэгжүүдтэй тохиролцох асуудал удааширч байгаа аж. Энэ асуудлаар "Гудамж" төслийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга н.Байгалмаагаас тодрууллаа.