Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ачааны галт тэрэгний хурдыг нэмэгдүүлжээ

УБТЗ- нь нэлээд хэд хэдэн шинэлэг үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал: олон улсын галт тэрэгний зорчих эрхийн тасалбарыг интернетээр худалдаалах www.eticket.ubtz.mn вебсайтыг энэ сарын дундуур эхлэн ажиллуулж эхлэх юм байна. Мөн ачааны галт тэрэгний техникийн хурдыг 3-4 км цагаар нэмэгд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ачааны галт тэрэгний хурдыг нэмэгдүүлжээ
Ачааны галт тэрэгний хурдыг нэмэгдүүлжээ. Зураг: МҮОНРТ

УБТЗ нь нэлээд хэд хэдэн шинэлэг үйлчилгээг санаачлан хэрэгжүүлж байна. Тухайлбал: олон улсын галт тэрэгний зорчих эрхийн тасалбарыг интернетээр худалдаалах www.eticket.ubtz.mn вебсайтыг энэ сарын дундуур эхлэн ажиллуулж эхлэх юм байна. Мөн ачааны галт тэрэгний техникийн хурдыг 3-4 км цагаар нэмэгдүүлжээ. Ингэснээр ачааг богино хугацаанд хурдан тээвэрлэх боломтой аж. Ачаа тээш эзэндээ хурдан очих буюу ачааны галт тэрэгний техникийн хурдыг нэг нэгжээр нэмэгдүүлэхэд 750 сая төгрөгийн зардлыг сард хэмнэж, хоногт 2.8 илчит тэрэг хэмнэгдэж байгаа гэж тус газрын эдийн засагчид тооцолсон байна.

2011 оны сүүлийн хагасаас манайд ” 2ТЭ116УМ” серийн, илүү өндөр хурдтай явах хүчин чадалтай зүтгүүрүүд орж ирсэн ч хуучин тогтоосон хурдыг мөрдөж явсаар ирсэн байдаг. Энэ нь өндөр хурдтай явах тусам их түлш зарцуулдаг байсантай холбоотой гэнэ. Харин түлшний зарцуулалтыг нормаар биш зарцуулалтаар нь тооцож, ачааны галт тэрэгний техникийн хурдыг нэмэх туршилт хийснээр шатахууныг мөн хэмнэж чадсан байна. Осол аваар гарахаас урьдчилан сэргийлж, өртөө,зөрлөгүүдэд хажуугийн замаар галт тэрэг өнгөрөх хурдыг нэмэгдүүлэхээр ажлын хэсэг ажил¬лаж байгаа гэнэ.

Түлхүүр үг:НийгэмУБТЗ
Хуваалцах