Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Ачааны машинуудад шалгалт хийж байна

Гарсан зөрчлүүд дээр тус газрын улсын байцаагч захиргааны арга хэмжээ тооцон ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ачааны машинуудад шалгалт хийж байна
Ачааны машинуудад шалгалт хийж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд оролцож байгаа ачааны автомашины ачаа тээвэрлэлт, зам, замын байгууламжийн ашиглалтад хяналт тавих хамтарсан шалгалтын удирдамжийн дагуу нийслэлийн Замын цагдаагийн газар, Авто замын газар, Тээврийн газар хамтран ачаа тээврийн том оврын автомашинуудад хамтарсан шалгалт хийж эхлээд байна.

Шалгалтаар “Нийслэлийн гудамж замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалттайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”, “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”-ын заалтууд, “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийн заалтууд тус тус зөрчигдсөн, тээвэрлэлтийн бичиг, баримтын бүрдэлгүй зөрчлүүд одоогийн байдлаар илрээд байна.

Гарсан зөрчлүүд дээр тус газрын улсын байцаагч захиргааны арга хэмжээ тооцон ажиллаж байна. Шалгалт үргэлжилж байна.

Хуваалцах