Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо

Машин зөөж шилжүүлэх зардлыг 70 мянган төгрөгөөр тооцдог байсан бол өнөөдрөөс эхлэн зардлыг 55 мянган төгрөг болгож журамд нь өөрчлөлт оруулжээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо
Ачигч машины зардлыг 55 мянган төгрөг болголоо. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Замын цагдаагийн газраас зогсох ёсгүй газар машинаа байрлуулсан иргэдийн тээврийн хэрэгслийг чирэгч машинаар зөөж шилжүүлэх ажлыг хийж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн.

Машин зөөж шилжүүлэх зардлыг 70 мянган төгрөгөөр тооцдог байсан бол өнөөдрөөс эхлэн зардлыг 55 мянган төгрөг болгож журамд нь өөрчлөлт оруулжээ. Гэхдээ 30 км-ээс дээш зайд зориулалтын чирэгч ачигч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн бол км-ыг нь 1700 төгрөгөөр нэмж тооцох юм байна.

Хуваалцах