Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ачиж, журамлах төв байгуулна

Ирэх есдүгээр сараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжих гэж буйтай холбоотойгоор Ачиж, журамлах төв байгуулах нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа юм.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ачиж, журамлах төв байгуулна
Ачиж, журамлах төв байгуулна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчид хуралдлаа. Хурлаар Нийслэлийн ачиж, журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Авто машин ачиж журамлах ажил нь Замын хөдөлгөөний удирдлагын төвд харьяалагддаг. Ирэх есдүгээр сараас Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжих гэж буйтай холбоотойгоор Ачиж, журамлах төв байгуулах нь зүйтэй гэж албаныхан үзэж байгаа юм. Ингэснээр бие даасан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болох юм байна.

Түүнчлэн Усан спорт сургалтын төвийг хязгаарлагдмал хариуцлагатай компани болгох хувьчлалтай холбоотой асуудлыг хэлэлцэж тодорхой бус хугацаагаар хойшлуулсан юм. Энэ талаарх Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрийн яриаг хүргэж байна.

Хуваалцах