Ачтус хоспис ХХК-ийн агапе эмнэлгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ачтус ХХК-ийн Агапе эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.
Мэдээллийн алба





Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Ачтус ХХК-ийн Агапе эмнэлэгт цацрагийн аюулгүй байдлын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийлээ.Хяналтаар цацрагийн аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулаагүй зөрчилд зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулан торгох шийтгэлийн арга хэмжээ авч, тус эмнэлгийн рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар түр зогсоож, илэрсэн зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны хугацаатай албан даалгавар хүргүүллээ.


















