Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Аддиктологийн төвийн барилга угсралтын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна
Аддиктологийн төвийн барилгын ажил 78 хувьтай үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьж буй Аддиктологийн төвийн барилга угсралтын ажил 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Тус барилга нь тэнхлэгээрээ 32 метр х 46 метр хэмжээтэй, зоорьтой таван давхар, дөрвөн блок бүхий нийт 7522.35 ам метр талбайтай юм.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, дээврийн ажил дуусаж, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байна.

Түүнчлэн гадна тохижилт, авто зогсоол, явган зам талбайг тохижуулна.

Хуваалцах