“Адидас” брэндийн дэлгүүрийн өргөтгөлийн барилгыг зогсоолоо
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Адидас” брэндийн дэлгүүрийн өргөтгөлийн барилгад энэ сарын 15-ны өдөр “Скай Адел” ХХК-ийн даамал н.Гантөмөрийг байлцуулан хяналт шалгалт хийсэн байна.
Мэдээллийн алба

Тус өргөтгөлийн барилгыг “BTF” ХХК-ийн захиалгаар “Эс Жи Дабльюу” ХХК-ийн боловсруулсан зураг төслийн дагуу “Скай-Адел” ХХК өргөтгөлийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байжээ. Хяналт шалгалтаар архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа нь “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь /барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно/, заалтыг зөрчсөнийг тогтоосон байна.
Иймд барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн “Барилга угсралтын ажлыг түр зогсоох тухай” актаар барилга угсралтын ажлыг энэ сарын 17-ны өдрөөс зогсоож, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.