Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Адольф Гитлер уран зураач байжээ

Германы нацист намын дарга агсан Адольф Гитлерийн талаар мэдэхгүй хүн байхгүй. Харин түүнийг зураач байсан гэхэд та итгэх үү.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Адольф Гитлер уран зураач байжээ
Адольф Гитлер уран зураач байжээ. Зураг: МҮОНРТ

Германы нацист намын дарга агсан Адольф Гитлерийн талаар мэдэхгүй хүн байхгүй. Харин түүнийг зураач байсан гэхэд та итгэх үү. Түүнийг ээж нь болох Пёльцл Клара санваартан болгохыг хүссэн ч санаснаар болсонгүй. Харин тэр зураач болохыг ихэд хүсдэг байжээ. 1908 оны 12 сарын 21-нд Пёльцл Клара нас барсан нь залуу Гитлерт сэтгэлийн хүнд цохилт болсон гэдэг. Тэр ээждээ хязгааргүй хайртай, сайн хүү байж.

Гитлер 1908 онд Венийн уран зургийн академид элсэлтийн шалгалт өгсөн боловч эхний шатанд бүдэрчихжээ. Гэвч шантарсангүй 1910 оноос уран зургаар тууштай оролдон жижиг хэмжээтэй Вена хотын байгаль, цэцэг жимстэй натюрморт ихээр зурах болжээ.

Яваандаа зурагаа борлуулж эхэлсэн байна. Адольфийн зургуудад ээжийгээ үгүйлэн санагалзсан эх үрийн сэдэвт таталбарууд олширч уран зургийн санаагаа улам баяжуулжээ. Түүний байгалийн зургууд өнгө тансаг бичлэг уран байдаг юм.

Түлхүүр үг:Гитлер
Хуваалцах