“Адуучин-2015” наадам энэ сарын 14-нд болно
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллагддаг “Адуучин” наадам энэ сарын 14-нд Хүй долоо худагт зохион байгууллагдана.
Мэдээллийн алба

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллагддаг “Адуучин” наадам энэ сарын 14-нд Хүй долоо худагт зохион байгууллагдана. Энэ жилийн “Адуучин-2015” наадамд 21 аймгийн 21 шилдэг адуучин оролцож, авхаалж самбаагаа сорих юм. Түүнчлэн өнгөрөгч жилийн “Адуучин-2014” наадмын ялагч урилгаар оролцох ажээ.
Дашрамд дурдхад хоёр жил дараалан Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулсан тус тэмцээнийг энэ жилээс эхлэн Засгийн газрын тогтоолоор Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт албан ёсоор оруулсан билээ.



















