Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Адуучин" тэмцээн болж байна

Монгол адуучин залуусын өдөр тутмын хөдөлмөр, нүүдэлчин ахуй соёлыг дэлхийд таниулсан онцлох арга хэмжээ юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Адуучин" тэмцээн болж байна
"Адуучин" тэмцээн болж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас баталсан “Дэлхийн адууны өдөр”-ын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй "Адуучин" тэмцээн нь морьтой болон явган уургалах, бугуйлдах, эмнэг хангал булгиулах гэсэн төрлүүдээр Хүй 7 худагт зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээн нь оролцогч залуусын адуутай харьцах арга барил, авхаалж самбаа, ур чадварыг сорьхын зэрэгцээ монгол адуучин залуусын өдөр тутмын хөдөлмөр, нүүдэлчин ахуй соёлыг дэлхийд таниулсан онцлох арга хэмжээ юм.

Хуваалцах