Адуун сүргийг өөр бүсэд нутагшуулна
Дээрх бүс нутаг цагаан зээр их төллөдөг төдийгүй олон зүйлийн шувуу үржих таатай орчин болдог. Ялангуяа хонин тоодгийн тархцад чухал үүрэгтэйг судлаач нар баталсан юм.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Засаг дарга Тосон Хулстайн байгалийн нөөц газарт идээшдэг адуун сүргийг өөр бүсэд нутагшуулах шийдвэр гаргажээ. Дээрх ажлыг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн одоогоор Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд судалгаа хийж байгаа аж.
Тодруулбал, Хялганат хээрийн бүс нутаг соргог бэлчээртэй учир малчид суурьших болсон. Улмаар тухайн газарт бэлчээр талхлагдах эрсдэл үүсжээ. Дээрх бүс нутаг цагаан зээр их төллөдөг төдийгүй олон зүйлийн шувуу үржих таатай орчин болдог. Ялангуяа хонин тоодгийн тархцад чухал үүрэгтэйг судлаач нар баталсан юм. Тиймээс орон нутгийн удирдлага дээрх газрыг хамгаалахын тулд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэж буй нь энэ аж.


















