Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Адуунчулууны ордыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулна

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Адуунчулууны ордыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулна
Адуунчулууны ордыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулна. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Адуунчулууны нүүрсний орд газрыг түшиглэн шатахууны үйлдвэр байгуулахаар болжээ. Энэхүү орд газарт МАК ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Тус компани илчлэг бага, чийглэг ихтэй хүрэн нүүрсийг хатааж, жилд нэг сая тоннын хүчин чадал бүхий брикетийн үйлдвэр байгуулах юм байна. Мөн нүүрснээс жилдээ 400 мянган тонн шатахуун гарган авах үйлдвэрийг байгуулахаар туршилт, судалгааны ажлыг хийж, дуусгажээ. Уг шатахуун нь чанарын хувьд АИ-92 бензинээс дутахааргүй бөгөөд улсын нийт хэрэгцээний 40 орчим хувийг дангаар хангах бүрэн боломжтой аж.

Хуваалцах