Аэробик гимнастикийн хотын аваргууд тодорно
Улаанбаатар хотын аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээн энэ сарын 19-нд болно. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд явагдах юм.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын аварга шалгаруулах аэробик гимнастикийн тэмцээн энэ сарын 19-нд болно. Тэмцээн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд явагдах юм. Тиймээс аэробик гимнастикийн спортоор хичээллэгч Ерөнхий боловсролыг сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагч, их, дээд сургууль, МСҮТ, коллеж, албан байгууллага, спорт клуб, төв болон орон нутгийн тамирчдад нээлттэй аж.
Техникийн зөвлөгөөнийг энэ сарын 15-нд Нийслэлийн биеийн тамир, спортын газар болно. Насны ангиллын хувьд 6-8 насны эрэгтэй, эмэгтэй тамирчин ганцаарчилсан болон холимог хосын ангилалд гурван төрөлд, 9-11 насныхан дээрх байдлаар дөрвөн төрөлд, 12-14, 15-17, 18-аас дээш насныхан тус бүр зургаан ангилалд өрсөлдөнө.


















