Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Аэрофлот өнөөдрөөс эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо

ОХУ-ын Үндэсний агаарын тээврийн Аэрофлот компани өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 28-наас эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоосноо мэдэгдлээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Аэрофлот өнөөдрөөс эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо
Аэрофлот өнөөдрөөс эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоолоо. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Үндэсний агаарын тээврийн Аэрофлот компани өнөөдрөөс буюу 2 дугаар сарын 28-наас эхлэн Европ руу хийх бүх нислэгээ зогсоосноо мэдэгдлээ.

Тодруулбал, “Европын орнууд ОХУ-д агаарын орон зайгаа хаасантай холбогдуулан Аэрофлот ийнхүү Европын чиглэлд хийх нислэгээ дараагийн мэдэгдэл хүртэл түр зогсоолоо” гэж тус агаарын тээврийн компани мэдэгдэлдээ дурджээ.

Харин ОХУ-ын Гадаад хэргийн яам, агаарын тээвэр, аялал жуулчлалын агентлагууд Оросын иргэдийг Европын орнуудаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Сануулахад, Их Британи улс хамгийн түрүүнд буюу энэ сарын 25-нд, Европын холбооны гадаад хэргийн сайд нар өнгөрсөн ням гарагт Оросын агаарын тээврийн компаниудад агаарын хилээ хаах шийдвэр гаргажээ.

Хуваалцах