Афган эмэгтэй 25 талибыг устгажээ
Афганистаны баруун хэсгийн Фарах мужид нэгэн эмэгтэй хүүгийнх нь аминд хүрсэн “Талибан” хөдөлгөөний 25 дайчныг буудаж устгалаа хэмээн “Риа Новости” агентлаг мэдээлэв.
Мэдээллийн алба

Афганистаны баруун хэсгийн Фарах мужид нэгэн эмэгтэй хүүгийнх нь аминд хүрсэн “Талибан” хөдөлгөөний 25 дайчныг буудаж устгалаа хэмээн “Риа Новости” агентлаг мэдээлэв. Эмэгтэйн хүү цагдаагийн отрядад алба хааж байсан бөгөөд шалган нэвтрүүлэх цэг дээр талиб босогчдод ээжийнхээ нүдэн дээр алуулсан ажээ. Энэ үйл явдлыг харсан ээж шалган нэвтрүүлэх цэг дээр байсан бууг авч талибуудын эсрэг гал нээсэн байна. Долоон цагийн турш буудалцсан ээж 25 талибыг устгаж, таван хүнийг шархдуулжээ.


















